Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт | English

Үндсэн цэс

Холбогдох сайтууд

Холбоо барих


Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Танилцуулга

Монголын Харшил Судлалын Нийгэмлэг

ЭМШУИС-ийн хэсэг багш, залуу судлаачдын санаачлагаар Монголын Харшил Судлалын Нийгэмлэг (МХСН) төрийн бус байгууллага нь 2002 оны 4 сарын 15-ний өдөр байгуулагдан мөн оны 5 сарын 13-д улсын бүртгэлд бүртгэгдсэн. Одоо 35 гаруй идэвхитэй гишүүдтэй.

МХСН-ийн эрхэм зорилго:

Харшлын эмч, судлаачид, дэмжигч гишүүдээ нэгтгэсэн Монгол оронд харшил судлалын салбарыг хөгжүүлэх үндэсний тэргүүлэгч байгууллага байх.

МХСН-ийн удирдлага:

  • Тэргүүн: АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах
  • Нарийн бичгийн дарга: АУ-ны магистр Н.Эрдэнэбаяр
  • Тэргүүлэгчид:
    • АУ-ны доктор, профессор Т.Зэвгээ
    • АУ-ны доктор, дэд профессор Г.Батбаатар
    • АУ-ны магистр Б.Энхбаяр

МХСН нь:

2002 онд - Ази Номхон далайн Харшил, Эмнэлзүйн Дархлаа судлалын Ассоциацийн (Asia Pacific Assocation of Allergology and Clinical Immunology) гишүүн

2003 онд - Дэлхийн Харшлын Байгууллагын (World Allergy Organization) туслах гишүүн

2005 онд - Дэлхийн Харшлын Байгууллагын (World Allergy Organization) гишүүн

МХСН-ийн “Хүндэт гишүүд”
  • Доктор Arja Viinanen Hannel (2002 он) Turku University, Turku, Finland
  • Профессор Hong Chein-Soo (2003 он). Medical Center, Yonsei University, Seoul, Korea
  • Профессор Bobby Quentin Lanier (2004 он). American College of Allergy, Asthma & Clinical Immunology,
  • Профессор Gillian М.Shepherd (2006 он). Kornell University, New York, USA, educator of American Academy of Allergy, Asthma and Immunology
  • Профессор Sohei Makino (2006 он). WHO Collaborating Centre for Prevention and Control of Chronic
  •  Respiratory Diseases, Dokkyo University School of Medicine, Tokyo, Japan