Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
We invite you to attend the
IV WORLD ASTHMA & COPD FORUM in Paris, France on April 30-May 3, 2011.
You can register and submit your abstract online. Do not miss the chance to save on your registration!
Deadline for early registration
October 30, 2010
For full information on the Congress, Exhibition and Sponsorship Opportunities,
please visit the Congress Web site:
www.wipocis.org
We would like to invite you to the 1st Skin Allergy Meeting – SAM 2010 - organised by the European Academy of Allergy and Clinical Immunology (EAACI) 11 – 13 November 2010 at the Molino Stucky Hilton Hotel in Venice, Italy.
For more information or registration, please visit www.eaaci-sam2010.comor contact info@eaaci-sam2010.com
MSA
...
2010 оны 6 сарын 29 -ны өдөр Ургамлын тоосны харшилтай тэмцэх 2 сарын аян зохион явуулахаар Нийслэлийн Засаг Даргын захирамж гарлаа.
Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зохион явуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Тус нийгэмлэг нь Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтран Улаанбаатар хотын нийт өрхийн эмч нарт зориулан Ургамлын тоосны харшлын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар сургалт семинарыг 2010 оны 7 сарын 20-ны өдөр зохиун явуулах болно. Энэхүү сургалт семинарыг зохион явуулснаар Өрхийн эмч нарын ургамлын харшлын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаархи мэдлэг, хандлага, дадал сайжирч үйлчилгээний чанар хүртээмж дээшлэх болно.
...
Тус нийгэмлэг 8-р чуулганаа Монголын Дархлаа судлал, Бичил амь судлалын нийгэмлэг, Монголын Вирус судлалын Нийгэмлэгтэй хамтран зохион явууллаа. Энэ удаагийн чуулганд Япон, АНУ, БНСУ, Тайван, ОХУ, Индонез зэрэг 8 орны 20 гаруй эрдэмтэн судлаач, профессорууд оролцон орчин үеийн судалгаа, шинжилгээний үр дүнгээ хэлэлцүүллээ. Мөн хуралдааны 2 дахь өдөр манай орны эмч судлаачдад зориулсан тасралтгүй сургалт явуулж гадаад, дотоодын эрдэмтэн багш нар лекц уншиж сургалт хийсэн нь өндөр үр дүнтэй болсон гэж онцлон тэмдэглэж байна.
...
Монголын Харшил Судлалын Нийгэмлэг нь Монголын Уушгины эмгэг судлалын Нийгэмлэгтэй хамтран World Asthma Day 2010-ийг эх орондоо анх удаа тэмдэглэн өнгөрөөлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд:
Сувилагч нарт зориулсан сургалт
Эмч нарт зориулсан сургалт
Өвчтөнд зориулсан сургалт, үзлэг зөвөлгөө зэрэг үйл ажиллагаа явууллаа.
Энэ арга хэмжээнд олон улсын GINA, GOLD байгууллагын Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Suzanne Hurd, GINA, GOLD байгууллагын гүйцэтгэх захирал Claude Lenfant нар оролцож Манай орон GINA (Global Initiative for Asthma) байгууллагын албан ёсны оролцогчоор бүртгэгдлээ. Ингэснээр GINA-ийн астма өвчний эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, хяналтын удирдамжийг эх орондоо бүрэн хэрэгжүүлэх боломжтой юм.
MSA ...
Астмын эсрэг Дэлхийн өдөрийг 2010 оны 05 сарын 4-ны өдөр дэлхий даяр тэмдэглэн өнгөрөөх юм. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.ginasthma.com/WADindex.asp хуудаснаас үзэж болно.
Энэ жилийн Дэлхийн Астмын Эсрэг өдрийг Уушгины эмч нарын нийгэлэг, Монголын Харшил Судлалын Нийгэмлэгтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.
...
МХСН-ийн VIII чуулган 2010 оны 06 сарын 23-24 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Энэ жилийн чуулган нь Иммунологи-Микробиологийн Нийгэмлэгийн 2-р хуралтай хамтран зохион явагдана. МХСН-ийн VIII чуулганы үеэр Япон улсын Доккио Их Сургуулийн симпозиум зохион явагдахаар төлөвлөгдөөд байна. Энэ симпозиумаар Улаанбаатар хотын хүн амын дундах уушгины архаг бөглөрөт өвчний тархвар зүйн судалгааны үр дүн танилцуулагдах юм.
...
Эрхэм хүндэт нийт гишүүд, дэмжигчид, хамтран ажилладаг байгууллага, хүмүүстээ Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!
Та бүхэн ирж буй 2010 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!
Монголын Харшил Судлалын Нийгэмлэг.
...
Тус нийгэмлэгийн "Хил хязгааргүй харшил" сэдэвт YII чуулган амжилттай явагдаж байна.
Чуулганыг нээж нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор, дэд проф С.Мөнхбаярлах, ЭМЯ-ны Дархлаа, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга АУ-ны доктор, Проф Г.Батбаатар, ЭМШУИС-ийн багш УА-ны док, Проф Т.Зэвгээ нар үг хэллээ.
Дэлхийн бүхий л улс орнуудад хил хязгааргүй тархан буй харшлын өвчний талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна.
Энэ удаагийн чуулган нь Эрдэм шинжилгээний хурал, Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөр, төгсөлтийн дараахь сургалт гэсэн 3 үйл ажиллагаагаар явагдах болно.
Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөрийн хүрээнд Финлянд улсын Турку Их Сургуулийн АУ-доктор Arja Viinanen "Финлянд улсы...
Тус нийгэмлэгийн VII чуулган 2009 оны 6 сарын 12 -ны өдөр зохион явагдахаар болоод байна.
Гишүүд, дэмжигчид та бүхнийг чуулгандаа амжилттай оролцохыг урьж байна.
Чуулганы үеэр зохиогдох Эрдэм шинжилгээний хуралд тавих илтгэлийн хураангуйгаа 6 сарын 1-ны дотор багтаан ирүүлж болно.
МХНС...
2009 оны 4 сарын сүүлчээс эхлэн модны тоосжилт эхэллээ. Манай оронд ургамлын харшил үүсгэдэг хэд хэдэн төрлийн мод ургадаг. Эдгээрээс бургас, улиас, хус зэрэг мод илүү их харшил төрүүлнэ. Модны тоосжилтын үе 6 сарын эхэн гэхэд дуусах төлөвтэй байна.
...
Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн
нийт гишүүд, дэмжигч та бүхэндээ
шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Ирж буй 2009 ондоо
Эрүүл энхийн жаргаланг эдлэн,
Энэрэнгүй үйлсдээ их амжилт
гаргахыг хүсэн ерөөе!
Та бүхэн сайхан баярлаарай.
Тэргүүн С.Мөнхбаярлах
...
Манай оронд хамрын харшлын тархалт хөдөөгийн хүн амын дотор 9.3%, Улаанбаатар хотын хүн амын дунд 18.6% байгааг судлан тогтоосон байдаг. Энэ нь харшлын тархалт өндөртэй Япон, Англи, Америк, Австрали зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын тархалттай харьцуулахад харьцангуй бага юм. Манай орны хөдөөгийн хүн амын харшлын тархалт яагаад бага байгаа, ямар хүчин зүйл нөлөөлж байгааг судлан нэвтрүүлэг хийх ажлаар Япон улсын NHK телевизийн сурвалжлах хэсэг ирж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт 10 сарын 2-5-ны өдрүүдэд сурвалжлага хийлээ....
Манай оронд нийт 30 гаруй зүйл шарилж ургадаг. Эдгээр шарилжууд бүгд харшил үүсгэнэ. Амьсгалын замын харшлын хамгийн түгээмэл шалтгаан болох шарилжны тоосжилтын цаг хугацаа эхлээд байна.
Ерөнхийдөө жил бүрийн 7 сарын 10-даас тоосжилт эхлээд 8 сарын сүүлчээр мэдэгдэхүйц багасдаг. Харин энэ жилийн хувьд зуншлага оройтсонтой холбоотойгоор 7 сарын 20-доос тоосжилт эхлээд байна. Энэ байдлаар цаашид 8 сард тоосжилтын ид үе явагдаж 9 сарын дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Та шарилжны тоосны харшилтай бол айраг уухгүй, түүхий лууван, улаан лооль идэхгүй байх, балжингарма цэцэгний ханд бүхий саван, шампунь зэрэг ахуй хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал бага ч болов тус болно. ...
МХСН-ийн VI чуулган “Хүүхдийн харшил-Өнөөгийн ололт” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Чуулган эрдэм шинжилгээний хурал болон сургалт семинар гэсэн 2 үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганд хот хөдөөгийн харшил судлаач 50 гаруй эмч, мэргэжилтэнүүд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын хүүхдийн харшил судлаач эмч нар Монгол оронд хүүхдийн харшил өвчний тархалт, харшил өвчинд хүргэж байгаа шалтгааныг гадаадын улс орнуудтай харицуулан судалсан зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.
МХСН-ийн 6-р чуулган “Хүүхдийн харшил-Тулгамдсан асуудал” сэдвийн дор 2008 оны 6 сарын 27-28 ны өдрүүдэд Пума Империал зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
Тус нийгэмлэг нь энэхүү чуулганыхаа үеэр Дэлхийн Харшлын Байгууллагын “seminars & conferences” хөтөлбөрийн дагуу Тайланд улсаас зочин профессорыг урьж семинар зохион явуулна.
Мөн МХСН нь “Олон улсын боловсролын солилцоо” хөтөлбөрийнхөө хүрээнд БНСУ, АНУ-аас зочин профессоруудыг урьж ирүүлэн харшлын эмч нарт хичээл заалган, туршлагаас солилцох болно. Уригдсан зочид бүгд хүүхдийн харшлын зарим зонхилон тохиолдох өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар Монгол эмч нарт зааж сургах юм....
Монголын Харшил Судлалын Нийгэмлэгээс харшлын риниттэй 14-56 насны 80 хүнд эх орны үйлдвэрийн хлорфенамин шахмалыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсруулан эмчлэх эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Энэхүү судалгааны үр дүнгээс эмч нарт зориулсан доорхи зөвлөмж өгчээ.
Харшлын риноконъюнктивитын эмийн эмчилгээнд гистамины эсрэг үйлчлэл сайтай, гаж нөлөө багатай, хямд өртөг бүхий хлорфенамин 4мг шахмалыг насанд хүрэгсдэд дангаар 16 мг/хоног тунгаар ууж хэрэглэхэд үр дүн сайтай. Эмчилгээнд хоногийн тунг 2 янзаар өгч хэрэглэж болох юм. Хлорфенамин 4мг шахмалыг хоногт 4 удаа (6 цагаар) 1 шахмалаар өгөх эсвэл хоногт 2 удаа (12 цагаар) 2 шахмалаар уулгаж эмчлэхэд тохиромжтой.
Хэрэв хлорфенаминд нойрмоглох гаж нөлөө илэрдэг бол риноконъюнк...
Тус нийгэмлэгээс Монос фарма компанитай хамтарч чонон хөрвөс өвчний үед цочмог ба архаг чонон хөрвөс өвчтэй хүмүүст хлорфенаминыг дангаар болон 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч хэрэглэн эмнэл зүйн ажиглалт судалгаа хийлээ. Ажиглалт судалгаагаар хлорфенамин нь чонон хөрвөс өвчний эмнэлзүйн хэлбэрүүдээс (физикийн, холинэргийн, хавьтлын гэх мэт) үл хамааран үр дүнтэй, байлаа.
Энэхүү судалгаагаар эмч нарт зориулан дараахь зөвлөмж өгч байна.
Архаг ба цочмог чонон хөрвөс өвчтэй хүнд хлорфенаминыг 4 мг-аар 6 цагийн зайтай эсвэл 8 мг-аар 12 цагийн зайтай 10 хоног уулгаж хэрэглэхэд үр дүн сайтай байна.
Хэрэв хлорфенамин уугаад нойрмоглох байдал илэрч байвал хлорфенаминыг 2-р үеийн гистамины эсрэг эмтэй хавсарч (кларифер 10 мг өглөөд + хлорфенамин 8 мг ...