Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт

Тоосжилтын хуанли

Ивээн тэтгэгчид

Сурталчилгаа

Шарилжны тоосжилт эхлээд байна.

09:18, 2008-7-26 .. Холбоос

 Манай оронд нийт 30 гаруй зүйл шарилж ургадаг. Эдгээр шарилжууд бүгд харшил үүсгэнэ. Амьсгалын замын харшлын хамгийн түгээмэл шалтгаан болох шарилжны тоосжилтын цаг хугацаа эхлээд байна.
Ерөнхийдөө жил бүрийн 7 сарын 10-даас тоосжилт эхлээд 8 сарын сүүлчээр мэдэгдэхүйц багасдаг. Харин энэ жилийн хувьд зуншлага оройтсонтой холбоотойгоор 7 сарын 20-доос тоосжилт эхлээд байна. Энэ байдлаар цаашид 8 сард тоосжилтын ид үе явагдаж 9 сарын дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Та шарилжны тоосны харшилтай бол айраг уухгүй, түүхий лууван, улаан лооль идэхгүй байх, балжингарма цэцэгний ханд бүхий саван, шампунь зэрэг ахуй хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал бага ч болов тус болно.  


« Шинэ мэдээ | Хуучин мэдээ »

Сурталчилгаа